Сүмогийн холбооны ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Цүрүта найрааны асуудалд ихээхэн санаа зовж байна. Тэрбээр сэтгүүлчдэд “Сүмогийн холбооноос найрааны талаар сонсоод ихэд санаа зовж байна.
Одоохондоо бид юу болохыг харж суухаас өөр арга алга байна. Гуравдугаар сард манай хороо хуралдаж энэ талаар ярилцана. Хэдийгээр бид ёкозүнагийн талаар л хэлэлцдэг ч холбоонд зөвлөгөө өгөх болно” гэж ярьсан байна. Мөн “Найраа байгаа эсэхийг тогтооно гэдэг амаргүй.
Дээр үед мөнгөөр биш сэтгэлээрээ ялагддаг тохиолдол байсан гэж боддог. Миний тооцоогоор ард түмний 30 хувь нь сүмод үнэхээр хайртай. Сүмог сөнөөхгүйн тулд тавдугаар сарын тэмцээнийг заавал явуулах ёстой” гэж хэлжээ.
“СҮПОЦҮ ХООЧИ” сонин