БНСУ-ын эргийн харуулын нисдэг тэрэг өнгөрсөн лхагва гаригт сураггүй болсон билээ. Тус улсын өмнөд хэсэгт орших Чэжү арлын ойролцоо уг нисдэг тэрэг осолдсон байсныг аврах албаныхан олсон байна.
Багийн дөрвөн гишүүн сураггүй болжээ. Чэжү хотоос ниссэн “Августо Вестлэнд-139” нисдэг тэрэг усан боомтоос офицер эмэгтэйг аваад буцаж ирэх байсан аж.