
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 10-ны байдлаар 45.9, үүнээс үйлдвэр, компаниуд 47.6, нүүрсний уурхайнууд 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг Эрчим хүчний сайд Н.Тайванбэх танилцуулав. “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөц энэ сарын 10-ны байдлаар дундын агуулахад 93 мянга, баруун болон зүүн бүсийн үйлдвэрийн хашаанд 70 мянган тонн буй гэнэ.Мөн нийслэлийн зургаан дүүрэгт байрлах 55 агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 5900 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй гэв. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, явц болон тулгамдсан асуудлыг тухай бүрт нь Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа.