
Монголын иргэн болсон иран бөх Сайед Моллай өнөөдөр дэвжээнд гарах хуваарьтай. Тэрбээр нэгийн даваанд Казахстаны өсөж яваа жүдоч, Ази тивийн аварга Дидар Хамзатай барилдах сугалаа татжээ. Сайед Моллай өмнө нь ДАШТ-ээс алт, хүрэл медаль авсан туршлагатай тамирчин. Улс төрийн шалтгаанаар иргэншлээ сольсон түүнийг Монголчууд халуун сэтгэлээр дэмжиж, амжилт хүссээр байна.