
Олимпын наадмын алтан медалийн төлөө Сайед Моллай Японы Т.Нагасетэй хүч үзлээ. Улмаар Монголын бөх Сайед Моллай дэлхийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт япон бөх Таканори Нагасед ялагдаж, Олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Монголын шигшээ багийнхнаас анхны МӨНГӨН медалийг эх орондоо авчирсан Сайед Моллай танд баярлалаа. Их спортын талбарт шударгаар өрсөлдөх гэсэндээ Монгол орныг маань зорин ирж, иргэншлээ сольсон Иран эр АЛТАН медалийн төлөө өрсөлдсөн ч мөнгө дээр буулаа. Хэн хэн нь оноо авч чадалгүй, Японы бөх торгууль авснаар эхний үе дууслаа. Улмаар нэмэлт цагт Т.Нагасе манай бөхийг базари үнэлгээр яллаа.
Ингэснээр Монголын баг Токиогийн Олимпоос гурав дахь медалиа авснаас гадна медалийн өнгөө хувиргаж чадав. Харин Японы эрэгтэй жүдочид доод дөрвөн жинд бүгдэд нь түрүүлж, нутгийн дэвжээн дээрээ одтой наадаж байна.




