
“Токио 2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн боксын -75 кг жингийн тулаан 10.30 цагт (монголын цагаар) эхэллээ. Тус жинд манай улсын тамирчин Олон улсын хэмжээний мастер М.Мягмаржаргал өрсөлдөж буй. Тэрбээр 2019 оны дэлхийн аварга Их Британийн Прайс Лаурентэй учраа таарч, "5:0" харьцаагаар ялагдал хүлээн, тэмцээнээ өндөрлүүлэв.

ОУХМ М.Мягмаржаргал нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат "Ширэн бээлий" клубийн тамирчин бөгөөд Монголын боксын спортын түүхэнд эмэгтэй боксчдоос олимпын эрх авсан анхны тамирчин болсон юм.
Тэрээр Боксын спортоор есөн жил хичээллэхдээ дөрвөн удаа улсын аварга болж байсан өсөх ирээдүйтэй тамирчин билээ.
