
Зохиолч, орчуулагч, зураач, өмгөөлөгч, ардчиллын анхдагчдын нэг Ч.Энхээ саяхан Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан. Хэзээний тэмцэгч тэрбээр хууль бус болгонтой үзэлцэж залуу насаа өнгөрүүлсэн. Харин сүүлийн үед нам гүмхэн болоод буй. Энэ зуныг "адал явдал" багатай өнгөрүүлж буй нь шинэ хоббигоо хөгжүүлж суугаатай холбоотой аж. Тэрбээр нүүр номоороо дамжуулан шинэ бүтээлээ бусадтай хуваалцсан шигээ ажин түжин сууна. Түүний шинэ хоббиг сонирхоно уу.



















