
Өнөөдөр гадаа 24-26 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Долдугаар сарын 29-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 211 дахь өдөр бөгөөд он дуусахад 155 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 21. Бархасвадь гараг.Дэлгэрүүлэгч одтой, шар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2848.00 төгрөг, зарах нь 2851.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 40.20, зарах ханш 40.60, юанийн авах ханш 407.00, зарах ханш 408.00, вонийн авах ханш 2.45, зарах ханш 2.47 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт ЭМЯ “COVID-19”-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулна.
- 12:00 цагт Хөшөгийн хөндийн хот төлөвлөлт ба газар чөлөөлөлт хэвлэлийн бага хурал Газрын харилцаа Геодез зураг зүйн газар болно.
- "Токио-2020" олимпын наадмын хийн гар буудлагын 25 метрийн төрөлд манай улсын тамирчин О.Гүндэгмаа, Ц.Анударь нар өрсөлдөнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1945 онд Итали Ерөнхий Сайд Бенито Муссолини мэндэлж байжээ.
- Өнөөдөр Тайланд улсад Үндэсний Тай хэлний баяр тохиож байна.
- Мөн өнөөдөр Бар хамгаалах Олон улсын тохиож байна.
- 1978 оны энэ өдөр Америкийн сагсан бөмбөгийн тамирчин Mike Adams мэндэлжээ.
- 2013 онд Швейцари улсад зорчигчийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 25 хүн хүнд шархдаж байжээ.
- 2005 онд одон орон судлаачид нарны системийн хоёр дахь одой гариг болох Eris нэртэй гаригийг илрүүлсэн болохоо зарлажээ.