
Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шигшээ 16-д МУГТ Э.Цэндбаатар тунаж үлдсэн. Тэрбээр шөвгийн наймд үлдэхийн төлөө Вьетнамын Нгуен ван Дуонтой тулалдаж, 5-0 харьцаагаар яллаа.
Тэрээр шөвгийн наймд Доминиканы Алекси Мигел де ла Круз Баез, Гайанагийн Кевин Алликок нарын ялсантай нь ирэх сарын 1-ны 16.48 цагаас хүч үзэх юм.
Энэ удаагийн тоглолтын дэвжээний шүүгчээр Колумбийн шүүгч ажилласан бол онооны шүүгчээр Алжир, Аргентин, Польш, Тажикстан, Литвийн шүүгчид ажиллалаа.
Шүүгчдийн оноо өгсөн байдал:
- Нэгдүгээр үе: Нгуен ван Дуон 1-4 Э.Цэндбаатар
- Хоёрдугаар үе: Нгуен ван Дуон 0-5 Э.Цэндбаатар
- Гуравдугаар үе: Нгуен ван Дуон 0-5 Э.Цэндбаатар
Цэнхэр булангаас гарч тулалдсан Э.Цэндбаатар эхний шатанд Кенийн Николос Оконго Окотыг шүүгчдийн саналаар 3-2 харьцаагаар хожсон билээ.