
ОХУ-д шатахууны үнэ огцом өсжээ. Тиймээс тус улсын Засгийн газраас АИ-95, АИ-98 шатахууны экспортод түр хориг тавьж буйгаа мэдэгдлээ. Эл хориг ирэх есдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх аж.
Тиймээс манай улсын Засгийн газраас дээрх төрлийн шатахууныг БНХАУ-аас импортлох талаар судалж байгаа хэмээн Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв.
Одоогоор манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна.