
Өнөөдөр Улаанбаатар хотод 16 хэм дулаан, дуу цахилгаантай бороо орно. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 30-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 211 дахь өдөр бөгөөд он дуусахад 154 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +28 градусын дулаан бол шөнөдөө 15 градус дулаан, бага зэргийн бороо орно.
- Билгийн тооллын давхарласан 21, Дэлгэрүүлэгч одтой, шаргачин туулай өдөр. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2848.00 төгрөг, зарах нь 2851.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 39.00, зарах ханш 39.50, юанийн авах ханш 440.70, зарах ханш 442.00, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11:00 цагт ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хүргэнэ.
- 10:00-16:00 цагт "BUYANT-UKHAA AIR SHOW-2021" арга хэмжээ болно. Монголд нисч байгаа бага оврын агаарын хөлгүүд энд цугларах юм.
- 10.00-18.00 цагт "Хуучин хувцасаа солилцох, хандивлах өдөрлөг" Монголд анх удаа зохион байгуулагдана. Их дэлгүүрийн урд талбайд.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1178 онд Ариун Ромын эзэнт гүрний хаан анхдугаар Фредрик Бургунди улсыг өөрийн эрхшээлд оруулж, хаан ширээнд нь заларчээ.
- 1419 онд Анти-Католик үзэлтнүүд болон цаазлагдсан хувьсгалч Ян Хусын дагалдагчид Прага хотын захиргааны байр руу дайрч, шүүгч, хотын дарга болон хотын зөвлөлийн хэд хэдэн гишүүдийг цонхоор шиджээ. Шидүүлсэн хүмүүс гадаа байсан босогчдод хэрцгийгээр алуулсан аж.
- 1619 онд Виржиниа мужид анхны Үндэсний ассамблей олон нийтийн саналаар сонгогдож байжээ.
- 1863 онд Индиан-Америкийн дайны үеэр Шошоне овгийн ахлагч Покателло Бокс-Элдерын гэрээнд гарын үсэг зурснаар Айдахо болон Юта мужийн хойд хэсэгт Европын цагаачдыг дарамтлахаа зогсоохоо амлав.
- 1869 онд Дэлхийн хамгийн анхны газрын тос тээвэрлэгч онгоц болох Чарльз АНУ-аас 7000 баррель газрын тосыг Европ руу тээвэрлэжээ.
- 1937 онд Зөвлөлтийн их хэлмэгдүүлэлтийн үеэр ЗХУ-ын Улс төрийн товчооноос Дотоод Хэргийн Ардын Комиссариатад 00447 тоот тушаал өгчээ. Уг тушаалд 269,100 хүнийг баривчилж, 76,000 хүнийг буудан хороох шийдвэрийг тусгасан байв.