"Токио-2020" олимпын наадмын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нар оролцсон. Эрэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах сэлэлтэд 73 тамирчин хурд сорьсноос М.Дэлгэрхүү 24.63 секундийн амжилт үзүүллээ. Тэрбээр хоёр жилийн өмнө өөрийн тогтоосон улсын дээд амжилтаа (23.93 сек) ахиулж чадаагүй ч 48-р байр эзэлж, 25 тамирчин ардаа орхисон.
Харин эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд уралдсан Б.Энххүслэн 27.29 секундийн амжилтаар улсын рекордыг шинэчлэн тогтоов. Өмнөх дээд амжилтыг (27.66 сек) тэрбээр өөрөө тогтоож байсан юм. Олимпын наадамд уралдана гэдэг сэлэгч бүрт олдоод байдаггүй ховорхон боломж. Тэгвэл олимпод хурд сорих энэхүү ховорхон агшиндаа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтооно гэдэг онцгой мөч байлаа.










