
"Токио 2020" Олимпын наадмын жүдо бөхийн холимог багийн төрөлд манай тамирчид эхний тойрогт БНСУ-тай учраа таарч 4:1 харьцаагаар ялалт байгуулсан. Харин үүний дараа ОХУ-тай шөвгийн наймд барилдаж, 2:4 харьцаатай ялагдал хүлээлээ.
Эхний -57 кг жингийн барилдаанд Д.Сумъяа Дариа Межецкаяад вазари үнэлгээгээр ялагдсан юм. Үүний дараа -73 кг жинд Ц.Цогтбаатар Муса Мугошковыг вазари үнэлгээгээр ялж, тооны харьцааг 1:1 болгон тэнцүүлсэн. Харин -70 кг жинд Б.Ганхайч Мадина Таймазовад торгуулиар ялагдаж тооны харьцаа 2:1болов. Тооны харьцааг -90 кг жингийн бөх Саейд Моллай Михайл Иголниковыг нэмэлт цагт цэвэр ялж тооны харьцааг2:2 болгосон боловч +90 кг жинд Ө.Дүүрэнбаяр Тамерлан Башаевт, +70 кг жинд О.Мөнхцэцэг Александрова Бабинцевад, ялагдаж тооны 4:2 харьцаагаар Оросын баг ялалт байгуулав. Ингэснээр манай баг дагах барилдаанд Германтай хүч үзэхээр боллоо.