
"Токио 2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний сүүлийн өдөр жүдо бөхийн багийн тэмцээн явагдаж байна. Монгол Улсын шигшээ баг эхний тойрогт БНСУ-ын багтай таарч "4:1" харьцаатай буулган авсан бол шөвгийн наймд ОХУ-ын багт "2:4"-ийн харьцаатай ялагдсан. Монголын баг дагах тойрогт Германы багтай өрсөлдөж "2:4" харьцаагаар ялагдлаа.
Монгол 1:0 Герман
Эхний барилдаан эрэгтэйчүүдийн хөнгөн жинд болж Монголын багаас -73 кг-ийн жингийн Ц.Цогтбаатар Германы -73 кг-ийн жингийн тамрчин Игорь Вандткег вазари үнэлгээгээр яллаа. Германы тамирчин "хаан" гэгдэх Японы Шохэй Оног ялаад байсан юм.
Монгол 1:1 Герман
Хоёр дахь барилдаан эмэгтэйчүүдийн дунд жинд болж Монголын багаас -63 кг-ийн жингийн Б.Ганхайч Германы -70 кг-ийн Жованна Скоцимаррод вазари үнэлгээгээр ялагдлаа.
Монгол 2:1 Герман
Гурав дахь барилдаан эрэгтэйчүүдийн дунд жинд болж Монголын багаас -81 кг-ийн жингийн Саид Моллиа Германы -90 кг-ийн Эдуард Триппелийг вазари үнэлгээгээр яллаа.
Монгол 2:2 Герман
Дөрөв дэх барилдаан эмэгтэйчүүдийн хүнд жинд болж Монголын багаас -70 кг-ийн жингийн О.Мөнхцэцэг Германы -78 кг-ийн Жасмин Грабовскид иппон үнэлгээгээр ялагдлаа.
Монгол 2:3 Герман
Тав дах ь барилдаан эрэгтэйчүүдийн хүнд жинд болж Монголын багаас +100 кг-ийн жингийн Ө.Дүүрэнбаяр Германы +100 кг-ийн Йоханнес Фрейд иппон үнэлгээгээр ялагдлаа.
Монгол 2:4 Герман
Зургаа дахь барилдаан эмэгтэйчүүдийн хөнгөн жинд болж Монголын багаас -57 кг-ийн жингийн Д.Сумъяа Германы -57 кг-ийн Тереза Столлд иппон үнэлгээгээр ялагдлаа.
Ийнхүү Монголын жүдо бөхийн баг тамирчид "Токио 2020" олимпын наадмаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлж байна.