
ӨАБНУ-д энэ оны эхний хагас жилд хууль бусаар агнасан хирсний тоо эрс өсөж, 249-д хүрснийг Байгаль орчин, ой, загас агнуурын сайд Барбара Криси нь мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 83-аар олон үзүүлэлт аж. Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн онд тус улсын эрх баригчид хэд хэдэн хязгаарлалтыг, тухайлбал, муж хоорондын хөдөлгөөнд тавьсан хоригийг цуцалснаар зэрлэг амьтад, тэр дундаа хирсийг хууль бусаар агнах нь ихэссэн гэнэ. ӨАБНУ-д манай гаргийн зэрлэг хирсний бараг 80 хувь нь байдаг. Өдгөө Африк дахь ховордсон төрөл зүйл болох 20 мянган цагаан хирсний 93, 5000 хар хирсний 39 хувь нь тус улсад нутагшиж байна. Энэ амьтны эвэр анагаах хүчтэй хэмээдэг бөгөөд Азийн орнуудад эрэлт их байдгаас хууль бус ан хийхэд хүргэдэг аж. Одоо хар зах дээр хирсний нэг кг эвэр 60 мянган ам.доллароор үнэлэгдэж байна.