
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт орших "Их наяд" плазагийн өргөтгөлийн барилгын гадна фасадын хэсэг шатаж байна гэх дуудлагыг өнөөдөр 17.00 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 10, 14, 63 дугаар ангийн 20 гаруй алба хаагч галыг унтраахаар ажиллаж байна хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Одоогоор шалтгаан нөхцөлийг нь мэдээлэх боломжгүй байна" гэв.