
Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн Цагаан хөтөл гэх газар орчим "Приус 20” загварын суудлын автомашин осолдсон тухай дуудлагыг нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 09.59 цагт ирүүлжээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 43 километр замыг туулан мөн өдрийн 10.38 цагт дээрх газарт очиход Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн З-ийн жолоодож явсан автомашиныг эсрэг урсгалаар нь өнгөрсөн “Волво” загварын том оврын ачааны машины чиргүүл цохисны улмаас осолдсон байжээ. Суудлын автомашинд гурван зорчигч байсан бөгөөд аврах ангийнхныг очиход хоёр нь төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсан гэнэ. Амиа алдсан иргэд 46 болон 75 настай бөгөөд цогцсыг тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн байна. Харин дээрх хоёр автомашины жолооч З болон Б нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, иргэн Б-г Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргүүлжээ.