
Маргаашаас буюу энэ сарын 4-16-ныг хүртэл хугацаанд доорх байршлын орон сууцны хэрэглээний халуун усыг 3-12 хоногоор хязгаарлахаар болсныг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-өөс мэдээллээ.
Үүнд:
- Тээврийн товчоо орчмын хэрэглэгчид,
- ТЗУГазар,
- 2, 3, 4, 6-р бичил хороолол
- Төв гандан хийд,
- Эх нялхасын эрүүл мэндийн төв,
- УДДТ-103, 107, 108, 109, 110, 117, 118-с хангагддаг хэрэглэгчид,
- МҮОНРТ,
- УДДТ-80, 87, 73-р сургууль орчим,
- Богд ар хороолол орчмын хэрэглэгчид