
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, гурван ээлжийг халах зорилгоор сүүлийн жилүүдэд боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулалт хийсэн.
Тодруулбал:
- 2016 онд 17 цэцэрлэг, 5 сургууль,
- 2017 онд 16 цэцэрлэг, 8 сургууль,
- 2018 онд 13 цэцэрлэг, 3 сургууль,
- 2019 онд 31 цэцэрлэг, 17 сургуулийг ашиглалтад оруулсан.
Ингэснээр цэцэрлэгийн хүүхдийн суудал 12.055, сургуулийнх 196.630-аар нэмэгджээ. Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн VIII хороонд байрлах Баганат өргөө хороололд 240 хүүхдийн суудалтай цэцэрлэгийг шинээр барьж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Мөн Харуул-Алтай хотхонд 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг барьж, мөн л ашиглалтад оруулахад бэлэн болсон гэнэ. Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, сургалтад анхаарч, стандартын шаардлага хангасан тохилог орчинд хүүхдүүдийг сургах боломж бүрдлээ хэмээн холбогдох албаныхан үзэж буй.
