
Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолыг өчигдрийн нэгдсэн хуралдаанаар батлав. Үндсэн хуулийн тав болон 10 жилийн ойг УИХ-ын тогтоол, 25 жилийн ойг Ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэж байжээ. Төрийн ёслолын журам батлах тухай Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигаар тэгш ой тохиосон жил Үндсэн хуулийн өдрийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасан байдаг талаар тус тогтоолын төсөлд тусгаж.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус тав дахь гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг томилов. Тэрбээр Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.
Бэлтгэсэн У.Наран