
Зам тээврийн салбарт 2021 онд хийгдсэн онцлох бүтээн байгуулалтын ажлаас танилцуулж байна ...
Монгол Улсын нийт ачаа тээврийн 70 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Тиймээс “Улаанбаатар төмөр зам” ХНН тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч 2021 онд гол замдаа 80 километр их засварын ажил хийж, 7 өртөө зөрлөгийн замыг өргөтгөж, алсын автомат удирдлагатай 1 зөрлөгийг шинээр байгуулсан талаар ЗТХЯ-аас мэдээллээ. Энэхүү замын их засварын ажлын хүрээнд Толгойт-Амгалан хоорондын 17 км замыг, мөн Замын-Үүдээс улсын хил хүртэлх 3,3 км замыг шинэчлэх ажил багтсан гэнэ. 2021 онд нийтдээ 80 км замын их засварын ажил хийгдсэнээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал өсч, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, төмөр замын тасралтгүй, найдвартай байдал улам сайжирч байгаа талаар албаныхан мэдээллээ.