
БНХАУ-ын Жянсу мужийн Зүүн өмнөдийн их сургуулийн эрдэмтэд ДНХ-ийн дараалалд агуулагдах мэдээллийг электродын тусламжтайгаар хадгалсны дараа хуулбарлаж чадсан байна. “Science аdvances” сэтгүүлд энэ талаар нийтэлснээр бол профессор Лю Хонгоор удирдуулсан багийнхан аливаа биологийн ДНХ-ийн молекулуудыг кодолж, дарааллын мэдээллийг хадгалдаг технологи боловсруулсан аж. Үүнээс өмнө ДНХ-ийг кодлох нарийн төвөгтэй оролдлогууд үнэтэй тоног төхөөрөмж шаарддаг байсан бол хятадын судлаачид электрод буюу харьцангуй өртөг багатай хэрэгсэл ашигласан нь бас нэг онцлог гэнэ.
Бэлтгэсэн Ж.Хаан