
БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин зургаан цаг гаруй хугацаанд хүлж, зодсон хэрэг гарч олон нийтийг цочирдол оруулаад буй.
Монголчууд буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж www1.president.go.kr сайтад санал цуглуулжээ.
Уг саналын тоо 200 мянгад хүрээд байна. Ингэснээр дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа аж.