
“Түшээ мээрэн” ХХК-ийн хамт олон өчигдөр шинэ жилийн баяраа тэмдэглэж, шилдэг ажилтангууддаа шагнаж урамшууллаа. Энэ үеэр тайзан дээр нэгэн залуу хөл хүнд эхнэр рүүгээ хайр дүүрэн харцаар ширтэн зогсоно.
Энэ залууг Г.Мөнхжаргал гэдэг. Түүнийг олон жил үр бүтээлтэй шударга хөдөлмөрлөснийг үнэлж, компаний зүгээс хоёр өрөө байраар шагнасан байна. Шилдэг ажилтан эхнэрийнхээ хамт шинэ жилдээ оролцож ийнхүү баярт мөчөө хуваалцан зогсож буй юм.
Г.Мөнхжаргалын хувьд анх "Түшээ мээрэн" компанид жолоочоор ажилд орж байжээ. Одоо тэрбээр компанидаа няравын ажил хашдаг аж.