
Монголын дүрслэх урлагийн академичдын холбооны гишүүн зураачид болох Төрийн шагналт, Ардын зураач До.Болд, Төрийн шагналт зураач Ц.Цэгмэд тэргүүтэй 13 уран бүтээлч хамтран “Монгол сэтгэл” үзэсгэлэн дэлгэлээ. Реалист, контемпорари, авангард, абстракт, модерн чиглэлээр уран бүтээл туурвидаг эдгээр зураач, урчуудын бүтээлийг энэ сарыг дуустал “Хаан” галерейгаас үзэх боломжтой.