
Хар тивд цагаан хүмүүс анх ирэхээс өмнө тэнд хөгжил цэцэглэлт, соёл, дэлхий дахины нийтлэг төсөөллөөс ангид бүхэл бүтэн ертөнц оршин тогтнож байв. Европчууд анх хөл тавихаас өмнө төрөлхийн дайчин, зоримог, тэмцэгч зулусчууд энэ тивийг эзэгнэж байсан нь өдгөө түүхийн хуудаснаа бичигдэн үлдсэн билээ. Өөрийн гэсэн өвөрмөц хууль, ёс заншилтай африкчуудын талаарх бодит үнэнийг тэнд очсон европчууд анх дэлхийд хүүрнэсэн гэж түүхчид үздэг. Чака хэмээх нэр хар тивийн өнгөрсөн, одоо, ирээдүйг бүтээлцсэн хүмүүсийн нэрсийн хамт дурдагддаг юм.
ХААНЫ ЗОЛГҮЙ ХҮҮ ...
Түүнд яг үнэндээ сонголт байгаагүй гэдэг. Зулус омгийн хаан, харц гаралтай эмэгтэй хоёрын дундаас төрсөн Чакаг омгийнхон удирдагчийн нэр сүрийг хөөдсөн нууц хүүхэд хэмээн үзэн яддаг байжээ. Энэтхэгийн кастын тогтолцоотой төстэй, нэр хүнд, угсаа гарал, эд хөрөнгөөрөө эрэмбэлэгдсэн нийгэмд байнгын дарамт шахалт, зовлон зүдгүүр, доромжлол дунд өсөхдөө Чака өөрийн хүч, ухаан, авхаалж самбаагаараа олны хүндэтгэлийг хүлээж чадна гэдгээ мэдээгүй аж. Харгис, гэхдээ зоримог, авхаалжтай, эрх мэдэлд шунасан, дайн байл даанд учиргүй дуртай жаал хүү цус, үхэл ханхалсан ту лааны талбарт ялагч баатрын дүрд хувилан, хэзээ нэгэн цагт өөрийг нь доромжлон дээрэлхэж асан бүх хүнээс өшөөгөө авахыг хүсдэг байжээ. Өөртэй нь адилхан доромжлогдсон, олноос шахагдсан ээж Нанди нь л түүнд хань болдог, зөвлөдөг, дэмждэг бас агуу хүн болно гэдэгт нь чин сэтгэлээсээ итгэдэг байсан гэлцдэг. Анх 16 настайдаа Чака дайнд морджээ.
Зулусчууд рүү үе үе довтлон түгшээдэг нэгэн омгийнхныг газрын хөрснөөс арчих энэ аян дайнд хүү жирийн цэргээс гарамгай баатар болтлоо дэвшсэн. Жад шидэх, гардан тулааны эрдмийг гарамгай эзэмшсэн хүүг хаан Сензангаконы үр гэдгийг тэр үед цэргийн удирдагч ч, дайснууд ч таамаглаагүй аж. Хожим 1816 онд Сензангакон нас барсны дараа Чака цэргийн дарга болж, 30 настайдаа омгийнхны дунд хамгийн нэр хүндтэй хүний тоонд орлоо. Цэргүүдийг суман бол гон хувааж, байлдааны так тик боловсруулан, ар мид шинэчлэлт хийв. Өм нө нь өөрийг нь, ээжийг нь доромжлон хавчиж хях даг байсан дээдсийн хүрээ лэнгийнхнээс өшөө авахаа ч тэр мартаагүй. Бухын арьсыг хатааж хийсэн бамбай, дайсанд үхлийн шарх үлдээдэг том, хурц сэлмийг Чака “зохион бүтээжээ”. Тэр бас багш байв. Залуу, туршлагагүй дайчдыг тулааны эрдэмд сургах хариуцлагатай ажлыг тэр биечлэн удирддаг байж. Цэргийн тэсвэр хатуужилтай дарга тулаанд хөл нүцгэн ордог, цэргүүдээсээ ч ингэхийг шаарддаг. Ой мод, элсэн цөлд хэдэн өдрийн турш хөл нүцгэн явдаг нь хожмоо Африкийн омгуудад уламжлагдан үлдсэн тухай түүхчид онцолдог.
ХӨВГҮҮН БҮР ЦЭРЭГ БОЛОХЫГ ХҮСДЭГ
Өмнөд Африкийн ард түмний дунд цэрэг болно гэдэг нэр төрийн хэрэг гэсэн ойлголт түгээмэл байв. Хөвгүүн бүр цэрэг болохыг, тэр дундаа Чака шиг болохыг мөрөөднө. Түүн шиг болохын тулд омгийнхоо хамгийн сайхан бүсгүйтэй гэрлэхээс татгалзаж, элсэн цөлийн дунд цус урсган дайтахыг илүүд үзнэ. Тэр мөрөөдлийг нь биелүүлэхийн тулд Чака тэргүүтэй цэргийн дарга нар зүтгэсэн. Өөрийн омгийн хөвгүүдээс гадна дайснуудыг ч эгнээндээ оруулж чаддаг удирдагч бол Чака. 1818 онд Африкийн өмнөд хэсгийг зулусчууд дайлаар морджээ. Цэргийнх нь тоо ердөө 350-400 байхад 2000 мянга гаруй цэрэгтэй армийг ялна гэдэг боломжгүй мэт. Гэвч боломжгүй бүхнийг бүтээхэд нь зорьсондоо хүрэх, хаан эцгийнхээ нэр төрийг өргөх, өөрийгөө хэн гэдгийг батлах Чакагийн хүсэл нөлөөлсөн аж. Сэлмээ хэрхэн барихыг, жадаа яаж шидэхийг анх заасан Дингисвайо багш нь энэ тулаанд амиа алдаж, ядарч туйлдсан цөөн цэрэгтэй үлдэхдээ ч Чака ухраагүйгээр барахгүй ялалт байгуулав. Жилийн дараа тэрбээр өөр омгийг эзлэх шинэ дайнд мордлоо. Энэ жишээгээр 10 жилийн дараа зулусчуудын армийн цэргийн тоо 40 мянгад хүрч, замдаа хөндөлссөн хэнийг ч хүйс тэмтрэх болтлоо хүчирхэгжжээ.
ЗУЛУСЫН ХААНТ УЛС
Зарим судлаачийн үздэгээр Зулусын арми хоёр сая орчим дайснаа цааш нь харуулсан гэнэ. XIX зууны эхэн үе буюу 1818–1828 онд Зулусын хаант улс хэмээх асар том гүрэн оршин тогтнож, түүнийг харц, хаан гаралтай, алдарт дайчин Чака удирдаж байлаа. Одоогийн Кейптаун боомт хотоос Танзанийн умард хэсэг хүртэлх өргөн уудам нутагтай энэ улсыг байгуулсан ч Чака зогссонгүй. Түүхчид, судлаачдад ч ойлгомжгүй, гэхдээ л ямар нэгэн “онц ноцтой” шалтгаанаар тэрбээр дайн өдөөсөөр, цус урсгасаар л байв. Сэтгэл судлаачид үүнийг “жижиг хүмүүсийн комплекс” гэх мэтээр тайлбарлах байсан биз, гэхдээ л нэр алдар, эд баялаг гээд мөрөөдсөн бүхнээ олсны дараа ч Чака хүний цусанд шунасан хэвээр үлджээ. 1827 онд ээж Нанди нь нас барж, тэрбээр хэнийг ч юуг ч хайрладаггүй чулуун зүрхтэй, харгис нэгэн болж хувирлаа. Мухар сүсэгтэй тэрбээр өөрийг нь ховсдож, илбэдэхийг завдсан хэмээн бүхэл бүтэн тосгоны оршин суугчдыг амьдаар нь шатааж байсан хирдхийлгэм явдлыг англи эмч тэмдэглэн үлдээсэн.
Гэр бүлтэй болох эрхгүй цэргүүдээсээ байнга бэлтгэл сургуулилалт хийн, дайн байлдаанд орол цохыг шаардан, өөрөө мансуурлын байдалтай өдөр хоногийг өнгөрөө дөг болсон Чакагийн үхэл золгүй. Дайнч эрийнх шиг баа тар лаг биш, хорон, нэр төргүй үхэл түүнийг хүлээж байсан юм. Эцэг нэгт ах дүү Дингана, Млангана нь түүнийг ганцаараа байхад нь довтлон амийг нь хөнөөсөн гэдэг. Дараа нь цогцсыг нь нэргүй булшинд оршуулав. Алдарт удирдагч, цагийг эзэгнэсэн их гүрний хаан одоогийн ӨАБНУын Наталь мужид ясаа тавьсан аж. Чакаг өөд болсны дараа Зулусын хаант улс мөхсөнг үй. Удирдагч дүүгээ хөнөөсөн Дингана удсан ч үгүй, Мланганыгаа хорлож, хаан болжээ. 1838 онд Дингана Вааль голын эрэг, Наталь, Зулуленд орчимд оршин суудаг омгийнхныг эзлэхээр дайн дэгдээв. Галт зэвсгийн дуу нүргэлсэн тулаан Инкона голын эрэгт хэдэн өдөр үргэлжилсэн ч хоёр талын хэн нь ч ялж чадаагүй аж.
1840 онд Магандод болсон тулааны үеэр Динганагийн арми ялагдаж, тэрбээр Свазиленд рүү зугтжээ. Түүний дараа зулусчуудын удирдагч болсон Мпанда дайснууддаа тал засаж, Наталь мужийг тэдэнд бэлэглэсэн гэдэг. ...Зулусчуудын тухай, тэдний удирдагч Чакагийн тухай цаасан дээр бичигдэж үлдсэн баримт цөөн. Африкийн дийлэнх омгийнхны адил зулусчууд бичиг үсэггүй бай жээ. Хар тивд хөл тавьсан Английн иргэдийн тэмдэглэл, араб, итали наймаачид, далайч дын ярьсан түүхэнд үн дэслэн, одоогоос 200 гаруй жилийн өмнө болсон үйл явд лын хэлхээсийг түүхчид сийрүүлсэн.
Их гүрнийг байгуулсан их удирдагчийн хөргийг 1824 онд буюу нас барахаас нь дөрвөн жилийн өмнө зурсан нь бий. Асар том бамбай, жад барин зогсож буй түүний энэ зураг Чака ямар хүн байсныг гэрчлэх цорын ганц баримт билээ.
Х.ОДОНЧИМЭГ