Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

"LIL PUMP" Монголд ирлээ

"Covid-19" цар тахалтай холбоотойгоор хоёр жил завсарласан “Хуур” хөгжмийн наадам наймдугаар сарын 19-нд зохион байгуулагдана. Тус наадамд оролцохоор залуучуудын сайн мэдэх 2017 оны хит дуу “Gucci Gang”-ийг дуулсан "LIL PUMP" тус наадамд оролцохоор Монголд өнөөдөр ирлээ. 

Дашрамд дурдахад, түүний жинхэнэ нэрийг "Gazzy Garcia" гэдэг бөгөөд 2000 онд Америкийн Нэгдсэн Улсын Миами мужид төржээ. Бага насандаа уран бүтээлч болох сонирхолгүй байсан хэдий ч тэрээр өөрийн найз болох реппер, продюсер "Smokepurpp"-тэй хамтран гудамжны хэв маягтай дуунууд хийж 2016 оноос цахимаар цацаж эхэлсэн. “Gucci gang” дуу нь түүний амжилтын томоохон эхлэл байв. Энэ дуу тухайн оны шилдэг 100 дууны гуравт бичигдэж платинум цол хүртжээ.