20 дахь удаагийн “Венийн вальс” цэнгүүнийг энэ сарын 27-нд “Шангри-Ла” зочид буудлын их танхимд зохион байгуулахаар товложээ. Энэхүү арга хэмжээг Монгол, Австри улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд эв найрамдлын бэлгэдэл болгон зохион байгуулах гэж буй аж. Бүжгийн уг цэнгүүнийг манай улсад 2000 оноос хойш зохион байгуулж байгаа. Монголын урлагийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болон өргөжсөн уг цэнгүүнд оролцогчид хар зангиагаар жигдрэх гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл