Венесуэл улс парагвайтай дипломат харилцаагаа тасалсан тухай тус улсын ГХЯ-ны тэргүүн Иван Гил өөрийн Telegram сувгаар мэдэгджээ.
Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, дараа нь эх орноосоо оргон зугтсан Эдмундо Гонзалесийг Парагвайн төрийн тэргүүн Сантьяго Пена хүлээн авч уулзсаны дараа тус улсын засгийн газар ийнхүү шийдвэр гаргажээ.
Өмнө нь Парагвайн Ерөнхийлөгч Сантьяго Пена Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Эдмундо Гонзалес Уррутиатай ярилцаж, 2024 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг ялсан гэдэгт итгэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн гэдгээ Х цахим сүлжээнд мэдэгдсэн юм.
Венесуэлийн талын мэдэгдэлд "Бүгд Найрамдах Боливар Венесуэл Улс Парагвайн Ерөнхийлөгч Сантьяго Пенагийн мэдэгдлийг эрс няцааж байна" хэмээн онцлоод, Парагвайн удирдагчийг олон улсын хууль тогтоомж, хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг үл тоомсорлож байна хэмээн буруутгажээ.
Мөн Парагвай "гадаад бодлогоо бусад улсын хүсэл зоригт захируулж", ардчиллыг мохоох бодлого явуулж байгаад Каракас харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Мэдэгдэлд дурдсанаар, Венесуэл дипломат ажилтнуудаа хэдийнээ эргүүлэн татжээ.