Японы Ерөнхий сайд Шигерү Ишиба албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасан тухай “Reuters” агентлаг мэдээллээ.
"Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба огцрохоор шийдлээ. <...> тэрбээр энэт тухайгаа наймдугаар сарын сүүлээр мэдэгдэнэ" гэж мэдээнд бичжээ.
Өнгрөсөн ням гарагт парламентын дээд танхимын сонгууль болж, Ишибагийн тэргүүлсэн Японы Либерал ардчилсан нам (LDP),Комэйто намын эрх баригч эвсэл 248 суудлаас ердөө 122 суудал авч олонхи болж чадаагүй юм.
Харин сөрөг хүчин дээд танхим дахь оролцоогоо эрс нэмэгдүүлж, 126 мандатад авчээ.
Хэдий олонхийн суудлаа алдсан ч Ишиба засгийн газраа шинэчлэх, эвслийг өргөжүүлэх бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм.
Mainichi сонины мэдээлснээр Ишиба огцрох бодолтой байгаагаа ойр дотныхондоо мэдэгдсэн байна. Ерөнхий сайд засгийн газрын гурван тэргүүн асан Ёшихидэ Суга, Фумио Кишида, Таро Асо нартай уулзахаар төлөвлөж байгаа гэж тус хэвлэлд бичжээ. Ишиба "гурван ерөнхий сайд байсан хүний өмнө толгой бөхийлгэнэ" гэж эх сурвалж ярьжээ.