Украины авлигатай тэмцэх агентлагуудын эсрэг үйл ажиллагаа явуулснаар Зеленский барууны орнуудын дэмжлэгээ алдах эрсдэлд хүрч буй талаар Wall Street Journal бичжээ.
"Авлигатай тэмцэх байгууллагууд руу халдах нь ОХУ-тай хийж буй дайнд дэмжлэг авах, Европын холбоонд нэгдэх замд том саад учруулж болзошгүй" гэж хэвлэлд бичсэн байна.
Украины Ерөнхийлөгч сонгуулийн кампанит ажлынхаа үеэр авлигатай эрс тэмцэнэ гэж амлаж байсан тухай нийтлэлд сануулжээ.
Долдугаар сарын 22-нд Украины парламент тус улсын Авлигатай тэмцэх Үндэсний Агентлаг(УАТҮА) болон Авлигын эсрэг мэргэшсэн прокурорын газрын (АЭМП) хараат бус байдлыг бараг устгасан хуулийн төслийг баталжээ.
Энэхүү хуулийн төслийг Радагийн (Украины парламент)дарга Руслан Стефанчук, Ерөнхийлөгч Зеленский нар гарын үсэг зурах аж.
Өмнө нь УАТҮА болон АЭМП-т нэгжлэг хийж байгаа тухай тус байгууллагын ажилтнууд Украины хэвлэлд мэдээлсэн байна. Уг ажиллагааг шүүхийн шийдвэргүйгээр явуулсан тухай тэд онцолжээ.
Хожим нь АЭМП-ын бүс нутаг хоорондын хэлтсийн дарга нарын нэг Руслан Магамедрасуловыг саатуулжээ. Украины Аюулгүй байдлын ажилтнууд авлигатай тэмцэх дээрх хоёр байгууллагын бүх нууц баримт,тусгай ажиллагааны талаарх мэдээллийг хураан авчээ.