Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны хангамжийн талаар өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр “Манай улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас, таван хувийг нь БНХАУаас хангадаг. Энэ сард ОХУ-аас АИ-92 авто бензин 83 600, дизелийн түлш 134 240, АИ-95 1560 тонныг худалдан авахаар гэрээ хийж, баталгаажуулсан. Өнөөдрийн (өчигдөр) байдлаар нийт захиалсан шатахууныхаа 40 гаруй хувийг авсан. Сарын эхний 20 хоног өнгөрчхөөд байхадшатахууны нийлүүлэлт 50 хувь хүрэхгүй байгаа нь хомсдол үүсэх нэг шалтгаан боллоо. ОХУ-ын үйлдвэрлэлийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг дэлхий нийтээр мэдэж байгаа болов уу. Гэхдээ тус улсаас манайд боломжоороо шатахуун, түлш нийлүүлж буй. Бид ч хангамжаа хэвийн байлгахаархичээж байна” гэлээ. Үүнээс гадна БНХАУ-тай өнгөрсөн сард шатахууныимпортын гэрээ хийсэн юм байна. Үүний хүрээнд урд хөршөөс АИ 92, евро-5 зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгааг мэдээлэлдээ дурдлаа.
С.Цэрэн