“Энгэрийн ганц улиас шиг
Энд чамайг би санан хүлээсээр...”
Ийнхүү уянгын мөрүүдээр эхлэх энэхүү шүлэг зөвхөн хайр, хагацал төдийгүй хүний сэтгэлийн гүн дэх хүлээлт, итгэл, дотоод зөрч лийг илэрхийлнэ. Хүн гэгч хориотой бүхэн рүү илүүтэй тэмүүлж, хүлээс бүрийг таслахыг эрмэлздэг аж. Тэд энэ тухай хэзээ ч ам нээж хэлэлцээгүй ч Ренчинмядаг бүсгүйн дотор Наваан нэг л өдөр сахилаа орхиж, хар болоод хамтдаа амьдрах тухай гэгээн горьдлого, нууцхан хүсэл түүний зүрхэнд хэзээд уяатай явсан юм. Тэрбээр нутгаа сэлгэн алс одсон ч сэтгэл дэх хайр, итгэл үнэмшлээ хэзээ ч гээсэнгүй...
Энэхүү дотоод зөрчил, хүний хувь заяаны эмзэг түүхийг орчин цагийн хэлээр, хөгжмийн хэмнэлд “амилуулсан” уран бүтээл бол реппер ThunderZ-ийн “Гэгээн” юм.
ҮНДЭСНИЙ СЭХЭЭРЭЛД ЗАМЧЛАХ НӨЛӨӨЛӨЛ
ThunderZ хэмээх нэрээрээ залуусын дунд хэдийн танил болсон уран бүтээлч Б.ӨлзийУчрал “Тэнгри” цомгийнхоо анхны уран бүтээл болох “Жүрээм” дууг өнгөрсөн оны хоёрдугаар сард олны хүртээл болгосон билээ. Үүнээс хойш “Даяга”, “Хээр морь” тэргүүтэй бүтээл нь юүтүб хуудаснаа олон сая хандалт авч, үзэгч сонсогчдын талархлыг хүлээгээд байв. Тэгвэл түүний энэ сарын 13-нд толилуулсан “Гэгээн” хэмээх бүтээлийг ердөө хоёр долоо хоногийн дотор давхардсан тоогоор 4.4 сая хүн үзсэнээс нийгэмд хэр хүлээлт үүсгээд байсныг бэлхнээ харуулсан юм.
Энэхүү уран бүтээл нь зөвхөн үг, аяны зохицол төдий бус, богино хэмжээний уран сайхны киног санагдуулам өрнөл, гүн утга агуулгаараа үзэгчдийн сэтгэлийн утсыг хүчтэй хөндөж чадсан юм. Реппер ThunderZ уг клипний зохиолыг Хөдөлмөрийн баатар Л.Түдэвийн “Оройгүй сүм” романыг уншсаны дараа төрсөн мэдрэмж, сэтгэгдэлдээ тулгуурлан туурвисан гэдэг. Улмаар тус бүтээлийг олны хүртээл болгомогц “Орой гүй сүм” роман номын дэлгүүрүүдийн хамгийн их борлуулалттай бүтээлүүдийн жагсаалтыг тэргүүлж, аудио хувилбарыг нь шимтэн сонсох залуусын тоо ч нэмэгдээд байна. Тухайл бал, “Интерном” номын дэлгүүрийн энэ долоо хоногийн хамгийн их борлуулалттай номоор “Оройгүй сүм ” шалгарсан аж. Үүгээр зогсохгүй, ижил төстэй цаг үеийн тухай өгүүлэх Ц.Оюун гэрэлийн “Ногоон нүдэн лам” роман ч эрэлттэй номын жагсаалтад багтаад буй юм.
Хэдийгээр эл бүтээл нь өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлт, гашуун түүхийг шууд хүүрнэн өгүүлээгүй ч уран сайхны дүрслэлээр дамжуулан эргэн сануулж, сэхээрч явах сэдлийг үзэгч сонсогчдод өгч чадсанаараа онцлогтой. Долоон минут 45 секундийн клипэнд түүхийн бүхий л нугачааг бүрэн гаргаж илэрхийлэх боломжгүй ч залуусын дунд “бид хэн байсан бэ” гэх асуултыг үлдээж, туулсан замаа эргэн тунгаах эхлэл болж чадсанаараа үнэ цэнтэй юм. Үндсэндээ хөгжмийн хэмнэл, дүр дүрслэлийн хүчээр залуу үеийг уран зохиол руу хөтөлж буй энэхүү давлагааг л жинхэнэ утгаараа соён гэгээрүүлэх үйлс хэмээн нэрлэж болох биз ээ.
“БИД ЯЗГУУР СОЁЛ РУУГАА ТЭМҮҮЛЖ БАЙНА”
Реппер ThunderZ “Гэгээн” дууныхаа нээл тийг Монголын хөгжмийн урлагийн түүхэнд анх удаа улаан хивсний ёслолын хэмжээнд кино театрт олны хүртээл болгосон юм. Тэрбээр энэ үеэр “Уран бүтээл гэдэг зөвхөн нэг хүний хи чээл зүтгэл биш. Үг, аялгууг нь зохиохоос эх лээд дүрсжүүлж, олны хүртээл болгох хүртэл маш олон хүний хүч хөдөлмөр шингэдэг. Хам гийн урд миний нэр явж буй болохоос биш, энэ бол жүжигчид, гэрэлтүүлэгч, зургийн дарга, зураглаач гээд бүхэл бүтэн баг хамт олны бү тээл юм. Бид “Гэгээн” дууг бүтээхийн тулд хоёр долоо хоног зарцуулсан. Зургийн баг тайгаа Өвөрхангайгаас Өмнөговь хүртэл 10 гаруй хоногийн турш аялж бүтээлээ амилууллаа. Бүхий л сэтгэлээ шингээж бий болгосон учраас хүмүүст хүрнэ гэдэгт итгэлтэй байсан ч маш богино хугацаанд ийм их хандалт авна гэж төсөөлсөнгүй.
Хүн эхэлсэн цэг рүүгээ буцдаг шиг бид ч язгуур соёл руугаа тэмүүлж байна. Сүүлийн жилүүдэд урлагийн салбарт төдийгүй нийгмийн чиг хандлагад монгол агуулга, түүх рүүгээ өнгийх сонирхол давамгайлах боллоо. Энэ бол бидний онц лог. Гадаадын соёлыг үгүйсгэж байгаадаа биш, зүгээр л бидний язгуур үнэт зүйл учраас үеийн үед өвлүүлэн үлдээх учиртай. Тиймээс язгуур урлагаа орчин үеийн хэв маягтай хослуулж, ши нэлэг өнгө аясаар хүргэхийг зорьсон.
Бид түүхээ мэддэг, судалдаг байх ёстой. Ялан гуяа ерөнхий боловсролын сургуулийн дүү нар маань түүхийн хичээлдээ сонирхолтой байгаа сай гэж хүсдэг. Түүхийн багш нар ч хүүхдүүдээ уйдаахгүйгээр, амьд харилцаа үүсгэж чадвал энэ бол хамгийн сонирхолтой хичээл шүү дээ. Түүхээ уншиж байж л өвөг дээдэс минь ямар цаг үеийг туулж, юуны төлөө амиа зольж өнөөгийн тусгаар тогтнолыг авчирсныг ухаарна” гэсэн юм.
“Гэгээн” дууны нөлөөлөл, давлагаа зөвхөн урлагийн хүрээнээс хальж, боловсролын салбарт ч эрчийг авав. Тухайлбал, ШУТИС-ийн Түүхийн тэнхимийн багш Д.Сэрдарам уран бүтээлч Thun derZ-ээр дамжуулан оюутнууддаа түүхийн хи чээл заалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Реппер ThunderZ ч түүний хүсэлтийг нааштай хүлээн авсан бөгөөд түүхийн хичээлийг уйтгартай биш, амьд, сонирхолтой хэлбэрээр залууст хүргэхэд чухал алхам болох биз ээ.
ЗӨВХӨН ХЭМНЭЛ БУС, УТГА АГУУЛГЫГ ЭРХЭМЛЭХҮЙ
Өнөөгийн залуусын хувьд дуу хөгжим гэдэг зөвхөн цаг үеийн чиг хандлага бус, дотоод ертөнцтэй нь гүн холбогддог мэдрэмж юм. Тэд хүний сэтгэлийн утсыг зөвхөн үг бус, аялгуу ч хөндөж чаддаг учраас шүлэг болон ая хоёр төгс хоршиж байж л бүтээл урт насалдаг гэж үздэг. Өдгөө залуу үе хөгжмийн аль нэг урсгалд баригдалгүй, тухайн үеийнхээ сэтгэл зүй, амьдралын хэмнэлд тохируулан сонголтоо хийдэг болсон. Дуу хөгжим хүнийг тайвш руулж, бодолд автуулж, заримдаа өөртэйгөө ярилцах боломж олгодог бөгөөд тухайн бүтээл төрөх болсон түүх, шүлэг бичсэн шалтгаан нь агуулгыг илүү гүн мэдрэхэд чухал хөшүүрэг болдог байна. Тиймдээ ч үндэсний язгуур өв уламжлалыг орчин үеийн хэмнэлтэй сүлсэн бүтээлүүдэд хандах нийтийн үнэлэмж нэмэгдэж буйг соёлын шинэ сэргэлт хэмээн сайшааж байгаа юм. Ийнхүү хөгжмийн аль нэг төрөлд хайрцаглагдалгүй, хүний сэтгэлийн гүн рүү өн гийсөн “Гэгээн” мэт чанартай бүтээлүүд олшрох тусам нийгмийн оюун санааны үнэт зүйлс улам батжих нь гарцаагүй. Тэгвэл “Оройгүй сүм”-ийг санагдуулам “Гэгээн” дууны талаар залуус ямар байр суурьтай байгаа талаар хүргэе.
Тэдний олонх нь “Гэгээн” дууг анх сонсо ход төдийлөн гүн сэтгэгдэл төрөөгүй ч уг бүтээл “Оройгүй сүм” романаас сэдэвлэсэн гэдгийг мэдсэн даруйдаа клипийг нь дахин үзэж, олонтоо сонсох болсон гэв. Мөн “Гэгээн” дуу олны анхаарлыг татаж буй нууц нь хит аялгуундаа гэхээс илүү монгол түүх , өв соёлын амин чанар, уран бүтээл хоорондын уялдаа холбоо болон үндэсний үнэт зүйлсийг залуусын сэтгэлгээнд нийцүүлэн буулгаж чадсанд оршиж буйг онцлох аж.
Э.Сүйлэн