“Монгол арт” галерей үндэсний өв соёл, орчин үеийн урлагийг дэлхийн тавцанд сурталчлах зорилгынхоо хүрээнд Азийн тэргүүлэх арга хэмжээ болох “Бээжин Дандай-2026” олон улсын арт экспод оролцохоор боллоо. Ингэснээр тус байгууллага эл үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцож буй анхны галерей болов. Бээжин хотын Үндэсний хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн төвд энэ сарын 21-24-нд болох уг экспог өнөө жил “Газрын мөр” (land trace) хэмээх ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулна. Үүнд “Монгол арт” галерейнхан “Хүмүүний мөр, Бидний мөр” (Human traces, Shared traces) хэмээх хоёр уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэнг толилуулахаар бэлтгэжээ. Ингэхдээ нэрт уран барималч Н.Лхагвасүрэн болон Хятадын зураач Жун Тяньбин нарын бүтээлүүдийг нэгтгэн дэлгэх аж.
У.Цэцэг