Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргаж, шинээр байгуулахаар төлөвлөж буй “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа ажиллах аж. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн төслийг ирэх дөрөвдүгээр сард багтаан эцэслэн боловсруулж нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгажээ.