Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 64 компани нэгдэж Улаанбаатар хотын Худалдааны танхим байгууллаа.
Тус танхимын ТУЗ-д МСS, UFC, Шунхлай, Ард санхүүгийн нэгдэл, Голомт банк, Ньюком, Жигүүр гранд, Номин холдинг зэрэг компанийн төлөөлөл бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд МСS группын Ерөнхийлөгч Ж.Одыг Улаанбаатар Хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгчөөр 100 хувийн саналаар сонгосон байна.
Улаанбаатар танхимын Ерөнхийлөгч Ж.Од хэлэхдээ, “Улаанбаатарыг хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн, цэвэр цэмцгэр сайхан хот байхыг хүсдэг мөрөөддөг. Тиймээс бизнес эрхлэгчдийнхээ санаачилгаар үүсгэн байгуулж буй Танхимын үндэс суурийг зөв, баттай тавихад бизнесийнхэнтэй, Нийслэлийн удирдлагуудтай нэгдэн нийлж, хамтран ажиллах болно” гэлээ.
Улаанбаатарын танхим нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахаас гадна дэлхийн хөгжингүй орнуудын жишигт хүрэхүйц бизнесийн бүс болгох зорилт дэвшүүлжээ.