ХХААЯ-наас тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан Тариалалтын технологийн зөвлөлгөөнийг орон нутагт зохион байгуулж эхэллээ.
Дээрх зөвлөлгөөн Сүхбаатар аймгийн төвөөс эхэлж байна. Зөвлөлгөөнөөр салбарын мэргэжилтнүүд, ХААИС-ийн эрдэмтэд, туршлагатай тариаланчид технологийн зөвлөмж өгч санал солилцсон байна. Энэ сарын 27-нд Сэлэнгэ, Дархан хотод болох бол 4-р сарын 3-нд Дорнодод, 4-р сарын 8-нд Орхон, Хэнтий аймгуудад, 4-р сарын 10-нд Говь-Алтай, Төв аймагт, 4-р сарын 13 –нд Булган аймгийн төвд 4-р сарын 15-нд Хөвсгөл аймгийн Рашаант суманд тус тус болох аж.