МИАТ ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер техникийн ажилтнууд олон улсын авиа компанийн агаарын хөлөгт хүнд хэлбэрийн техник үйлчилгээг хийж байна.
Монгол инженерүүд өнгөрсөн онд Тайландын “ORIENT THAI” компанийн Боинг 767-300 агаарын хөлгийн засвар үйлчилгээг амжилттай гүйцэтгэсэн. Үүнээс хойш МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар Тайландын ORIENT THAI компанийн БОИНГ 767-300 агаарын хөлгийн 3 удаагийн засвар үйлчилгээ, Солонгосын EASTER JET компанийн БОИНГ 737-800 агаарын хөлгийн 2 удаагийн засвар үйлчилгээ гээд нийт гадаадын 5 агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техникийн үйлчилгээ хийжээ. Харин энэ жилийн хувьд БОИНГ 737-800 хөлөг 16, БОИНГ 767-300 зургаан хөлөг засварлаж нийт 4,8 сая долларын ашиг олох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.