Увс аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсээс “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд аймгийн ШӨХТГ-ын улсын байцаагч болон МХГ-ын хэмжилзүйн хяналтын улсын байцаагчтай хамтран хүнсний зах, дэлгүүрүүдэд борлуулагдаж байгаа савласан бүтээгдэхүүний жин хэмжүүрт хяналт хийжээ.
Хяналтанд Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянчинээ” зах, “Ихнуургом” зах болон хүнсний зарим дэлгүүрүүд хамрагдсан байна. Энэ үеэр худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд “Савласан бүтээгдэхүүний тоо хэмжээ MNS OIML R 87:2008 стандартын хэрэгжилтийн биелэлтэнд тавих хяналт” сэдэвт сургалтыг зохион байгуулж, гарын авлага материалаар хангажээ. Мөн аймгийн Ахмадын хороотой хамтран ахмадуудын даралтын аппаратыг үнэ төлбөргүй шалгаж, зөвлөгөө өгсөн нь ахмадуудын сайшаалыг хүлээсэн ажил болсон байна.
Увс аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд хийсэн ажлын мэдээллээ орон нутгийн САМА ТВ болон “Увсын өнгө” сонинд өгч, аймгийн болон байгууллагынхаа Facebook хаяг дээр байршуулсан аж.