Монголын залуучуудын холбоо “Спирт үү, спорт уу” аяныхаа хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч, олон ажил зохион байгуулаад байгаа юм. Тухайлбал, Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Nice bike” клубын хамт олон унадаг дугуйн түрээс, засвар үйлчилгээний төв нээгээд хоёр жил болж байгаа. Тэгвэл уг төв нь өнгөрсөн долоо хоногоос эхлэн үйл ажиллагаа эхлүүлээд байна. Төрөл бүрийн унадаг дугуйг хувь хүн, албан байгууллагуудад түрээслүүлэх бөгөөд ажлын болон амралтын өдрийн аль ч цагаар дугуй түрээслэх боломжтой. Түрээсэлсэн дугуйгаараа өөрийн хүссэн газраараа явж болно. Унадаг дугуй түрээслэхдээ цахим үнэмлэхээ авчрах хэрэгтэй. Төлбөр нь цагийн 3000-3500, өдрийн 16000 төгрөгийн үнэтэй.