“Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-аас “Байгаль дэлхийгээ хайрлах тэнгэрлэг аян” зохион байгуулж, энэ дараах газруудад мод тарихаар төлөвлөжээ. Үүнд:
- 5 дугаар сарын 9-10-нд Дорноговь аймгийн “Хамарын хийд”-эд 2000 “Монгол сакура” буюу гүйлс тарина. Энэ үйл ажиллагаанд фэйсбүүкийн 247 групп, Монголын Эко Машинуудын Холбоо НҮТББ, Нийтийн дууны холбоо, “Голдэн жим”, Загварын агентлаг, Дорноговь аймгийн ИТХ, Дорноговь аймгийн Залуучуудын холбоо, “Саран хөхөө” дуу бүжгийн чуулга, ӨМӨЗО-ны хайр халамжийн “Тулга” холбоо зэрэг байгууллагууд хамтарч байна. Энэ арга хэмжээнд ойролцоогоор 500 гаран хүн оролцохоо мэдэгдээд байна.
- 5 дугаар сарын 10, 11-нд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1000 ширхэг гүйлс, хайлаас тарина. Энэ арга хэмжээнд Хатанбулаг сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Монголын Зохиолчдын Эвлэл, ӨМӨЗО-ны хайр халамжийн “Тулга” холбоо хамтран оролцоно.
- 5 дугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай дунд сургууль дээр 100 ширхэг гүйлс тарина. Энэ арга хэмжээнд Монголд байгаа гадаадын иргэд оролцож хэл, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж үзүүлнэ.
- 5 дугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль дээр Хайлаас, гүйлс, шар хуайс, чацаргана, монос, үхрийн нүд, голт бор зэрэг 7 нэр төрлийн 2000 мод тарина. Энэ арга хэмжээнд Монголд ажиллаж амьдарч байгаа Өвөрмонголчууд болон сайн дурын иргэд, Ирээдүй цогцолбор сургуулийн багш, ажилчид, сургачид оролцоно.
- 5 дугаар сарын 22-24-нд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 1000 хайлаас тарьж “Тэнгэрлэг ээжүүдийн төгөл” байгуулна. Энэ арга хэмжээнд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ээжүүд болон иргэд оролцоно.
- 5 дугаар сарын 27-31-нд Сүхбаатар аймгийн Түмэнцогт болон Эрдэнэцагаан суманд 1000 хайлаас тарина. Газар нутаг нь түймэрт өртсөн нутгийн иргэдэд тусламж үзүүлж мод тарих энэ ажиллагаанд Япон болон Швед Улсад ажиллаж амьдарч байгаа Өвөрмонгол иргэд оролцоно. Энэхүү үйл ажиллагааг "Ногоон цөм" ТББ санаачилж байгаа юм.
- 6 дугаар сарын 10-15-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 5000 хайлаас мод тарина. Энэ арга хэмжээнд ӨМӨЗО-ны “Тэнгэрлэг аян”-ы 20 гишүүн оролцоно.5 дугаар сарын 27-31-нд Сүхбаатар аймгийн Түмэнцогт болон Эрдэнэцагаан суманд 1000 хайлаас тарина. Газар нутаг нь түймэрт өртсөн нутгийн иргэдэд тусламж үзүүлж мод тарих энэ ажиллагаанд Япон болон Швед Улсад ажиллаж амьдарч байгаа Өвөрмонгол иргэд оролцоно. Энэхүү үйл ажиллагааг "Ногоон цөм" ТББ санаачилж байгаа юм.