Авлигатай тэмцэх газар 2015 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол, мэдээллийг шалгаснаас хоёр гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, зургаан гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 58 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн гурван хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.