Өнөөдрийн байдлаар галзуугаар 18 аймгийн 91 сумын 147 голомтод 222 мал, амьтан өвчилсөн байна. Тэдгээрийн 40.5 хувийг үхэр, 31.9 хувийг нохой, үнэг, чоно эзэлж байгаа аж. Харин боомоор гурван аймгийн есөн сумын 15 мал өвчилжээ. Өнгөрсөн оны мөн үед гурван аймгийн зургаан сумын зургаан мал боом туссаж, галзуу 17 аймагт бүртгэгдэж, давхардсан тоогоор 128 суманд 408 мал, амьтан өвчилж байсан гэнэ.