Монголын залуучуудын холбоо нь 2015 онд Азийн болон бусад орнуудад залуучуудын зөвлөл байгуулж, тус улс оронд ажиллаж амьдарч буй Монгол залуусын дуу хоолойг нэгтгэх, нийгмийн идэвхи оролцоог сайжруулах зорилготой ажиллаж байгаа. Ийн Хөх хотод ажиллаж, суралцаж буй залуусын санаачилгаар БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд залуучуудын зөвлөлөө байгууллаа. Залуучуудын зөвлөлийг байгуулснаар аж ахуйн нэгж байгууллага, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй залуучуудын нийтлэг эрх ашиг, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, залуучуудын нийгмийн идэвхи оролцоог сайжруулах онцгой ач холбогдолтой юм.