Улаанбурхны халдвар намжихгүй байгаагаас сурагчдыг эрт амраана гэсэн яриа олны дунд гараад буй. Одоогоор нийслэлийн Багахангай дүүргээс бусад найман дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт улаанбурхан туссан байх магадлалтай 3392 хүн бүртгэгдээд байна. БСШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяагаас сурагчдын амралтыг наашлуулсан эсэхийг тодруулахад “Тийм зүйл байхгүй. Сурагчид хуваарийн дагуу ирэх зургадугаар сарын 6-наас амарна” гэв.