Монголын залуучуудын холбоо, “Итгэлийн Алтантүлхүүр” сан хамтран зүүн гурван аймагт гарсан гал түймрийн аюулд өртөөд буй залуу малчдад туслах зорилгоор зохион байгуулсан “Далайд дусал нэмэр” хандивын аян өндөрлөлөө. Тавдугаар сарын 1-нд тус аяны хүрээнд цугласан нийт мөнгөн хандив болох 1.669.000 төгрөгийг Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн тэргүүн П.Баттулгуурт гардуулан өгсөн юм. Харин өнөөдөр гурван сая төгрөгийн үнэ бүхий эд материал болох хувцас, ахуйн хэрэгслийг хүлээлгэн өглөө. Энэхүү аянд Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүд, “ТЭЦ-4” ДЦС-ын Залуучуудын холбоо болон “Улаанбаатар смарт” ХХК-ийн захирал Б.Мөнхболор, Өвөрхангай аймгийн Залуучуудын холбоо идэвхтэй оролцсон байна.