Увс аймгийн Өмнөговь сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс аймгийн 90 жилийн ойн нэрэмжит Математикийн шилдгүүдийн анхдугаар олимпиадыг зохион байгуулахаар болсон байна.
Энэ сарын 5-нд зохион байгуулагдаж байгаа энэхүү олимпиадад оролцохоор Өмнөговь сумаас Ахлах сургуулийн сургалтын менежер Г.Нямбаяраар ахлуулсан сурагчид өнгөрсөн бямба гарагт Улаанбаатарыг зорьжээ.
Тавдугаар ангийн сурагч Б.Бадамгарав, 8-р ангийн сурагч Ц.Нямбаяр, Н.Дагвадорж, 10-р ангийн сурагч Ө.Бат-Эрдэнэ, Б.Гантулга, 11-р ангийн сурагч А.Баянзул нар математикийн шилдгүүдийг шалгаруулах анхдугаар олимпиадад сумаа төлөөлөлөн оролцохоор явсан аж.