Сэлэнгэ аймгийн УЦУБОШ-ний газрын “Сэлэнгэ бороо” 1, 2 экспедицүүд өнгөрсөн сарын 26, энэ сарын 02-ны өдрүүдэд тус аймгийн Зүүнбүрэн, Хүдэр, Цагааннуур сумдын чиглэлд Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулжээ.
Тус экспедици Зүүнбүрэн сумын “Нарангийн овоо” гэдэг газарт 06 грамм реагент зарцуулан цаг агаарт зориудаар нөлөөлсөн байна. Мөн Хүдэр сумын нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх гэсэн боловч үүлний нягт муу байсан учраас харвалт хийгдээгүй ажээ.
Түүнчлэн энэ сарын 2-ны өдөр Хүдэр сумын нутаг "Уялага", Түшиг сумын "Ганц модны даваа" зэрэг газруудад нийт дөрвөн пуужин харваж цаг агаарт зориудаар нөлөөлсөн байна.
Мөн RYG-1 газрын генераторыг Цагааннуур сумын “Товхонхан” ууланд ажиллуулж 6 түлш шатаан ажиллажээ