Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ-аас сумынхаа худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ.
Сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг удирдамжийн дагуу худалдаа үйлчилгээний газруудад хяналт тавьж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажилласан байна. Ажлын хэсгийнхэн сумын нийт 20 худалдаа үйлчилгээний хүнсний дэлгүүрээр орж, 200.000 гаруй мянган төгрөгийн хугацаа хэтэрсэн чанарын шаардлага хангахгүй барааг хураан, устгал хийсэн байна. Устгалд орсон бүтээгдэхүүнүүд ихэвчлэн импортоор оруулж ирдэг ууттай чихэр, набор зэрэг байсан аж.