Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордлоо.
Айлчлалын хүрээнд Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт хийх юм байна. Ялалтын баярын арга хэмжээнд 26 орны төр, засгийн тэргүүн болон НҮБ зэрэг томоохон олон улсын байгууллагын удирдлагууд оролцох юм.